5 // ЦЭВЭРЛЭХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ
5.1 Анх хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарна
• Хөхний саалтуур болон дагалдах хэрэгслийг буцалж буй усанд 5 минут хийж ариутгана, үүний дараа бүх
хэсгийг уснаас гаргаж хөргөнө. Буцалгахдаа ариутгаж буй саванд хангалттай хэмжээний ус байгаа эсэхийг
шалгаарай.
5.2 Хэрэглэсний дараа ба өдөр тутамд
• Хэрэглэх бүртээ хөхний насос, угж, дагалдах хэрэгслийг салган (4-р зүйл "Задлах ба угсрах") угаагч шингэн
ашиглан угааж цэвэрлэнэ.
• Цэвэрлэхдээ хүчтэй цэвэрлэгч бодис, том ширхэгтэй хатуу сойз/ үрүүл ашиглаж болохгүй. Зөөлөн
хавхлагыг (8) цэвэрлэхдээ сойз г.м. нэмэлт хэрэгсэл ашиглаж болохгүй.
• Хөхний саалтуурыг ашигласан дороо сүү хатаж, бактери үржихээс сэргийлж саалтуурыг бүрэн задалж
сайтар цэвэрлэж байхыг зөвлөж байна.
• Саалтуурын зөөлөвч (2), цилиндр (6), хавхлага (8), хөхөлт (13) зэрэг силиконон хэсгүүдээс бусдыг аяга
таваг угаагчинд угааж болно. Шахуурга (5) гэх мэт жижиг эд ангиудыг зөвхөн аяга таваг угаагчны халбага
сэрээний саванд хийж эсвэл гараараа угааж цэвэрлэнэ.
• Аяга таваг угаагч машинд угаах тохиодолд бусад саванд наалдсан байсан хоол хүнсний үлдэгдэл нь
бүтээгдэхүүний өнгийг алдуулах, материал нь элэгдэхэд нөлөөлөх сөрөг талтайг анхаарна уу.
• Халдваргүйжүүлэх аливаа хэрэгсэл, бодис ашиглахдаа тус бүтээгдэхүүнийг эвдэрч гэмтэхээс урьдчилан
сэргийлэн үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрдөнө.
• Угааж цэвэрлэсний дараа бүх эд ангиудыг халдваргүйжүүлнэ. Үүний тулд 5 минутын турш усанд буцалгах
эсвэл ариутгагч/бичил долгионы ариутгагч ашиглана (үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрдөнө үү.) Усанд
буцалгаж ариутгахдаа саванд хангалттай ус байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
• Угсархаасаа өмнө бүх эд ангиудыг сайтар хатаана.
• Эрүүл ахуйн шаардлага хангасан (хуурай, цэвэрхэн), харанхуй газар хадгална.
6 // ХЭРЭГЛЭЭ
6.1 Хөхний сүүг саах
• Саалтуурыг хэрэглэхээсээ өмнө бие дэх аливаа зүүлт [пирсинг]-ийг авч цээжин биеэ угаана. Тос түрхэж
болохгүй.
• Тохиргоог сонгоно (4-р хэсэг „Задлах, угсрах").).
• Сүүний савыг (10) саалтууртай сайн бэхлэж, тагийг (1) авна
• Саалтуурыг хөхөн дээр байрлуулна [хаалтны төвийг хөхний толгойд тааруулснаар хөхний толгой гэмтэхээс
сэргийлдэг].
• Саалтуурыг хий орохгүйгээр хөхтэй наалдуулан шахана.
• Бариулыг (4) гүйцэд эсвэл дутуу шахаж саах сүүний хэмжээг тохируулна.
АНХААРУУЛГА!
• Сүүг саахдаа саван дахь сүүний хэмжээг саалтуурын хавхлага давуулж болохгүй.
• Сүүг хөлдөөх бол энэ үед сүүний эзлэхүүн нэмэгдэж сав задрах аюултэй тул саванд 150 мл-ээс их сүү
хийж болохгүй. Нэмэлт мэдээллэлийг «Хадгалах» 7-р хэсгээс авна уу.
• Савтай сүү асгарахаас сэргийлжүүг саасны дараа саалтуурыг тэгш гадаргуу дээр тавина.
• Савыг саалтуураас салгаж таглана.
• Саалтуурыг ашигласан даруйдаа төхөөрөмжийг задалж бүх эд ангийг цэвэрлэнэ («Цэвэрлэгээ, ариутгал» -
7-р хэсэг).
6.2 Хөхний сүүгээр угжих
• Саасан сүүтэй саваа шахуургаас эргэдэж салгана.
• Хөхөлтийг (13) угжны цагираганд (12) углаж хийнэ.
• Цагирагтай хөхөлтийг угжтай холбоно.
/ 58
7 // ХАДГАЛАЛТ
Саасан сүүг угжтай нь хөргөж, хөлдөөж болон халааж болно. Сүүний савыг угж болгон ашиглаж болно (хөхөлт,
угжны цагираг, таг нэмэгдэнэ).
Хөхний сүү
Хадгалах нөхцөл
Тасалгааны температур
Шинэхэн саасан сүү
Хөргөгч (Хөргөгчний хаалганд биш)
Хөлдөөгч
Хөрсөн сүү (Онгойлгоогүй)
Хөргөгч (Хөргөгчний хаалганд биш)
Хөрсөн сүү (Нээсэн)
Хөргөгч (Хөргөгчний хаалганд биш)
Хөлдүү сүүг гэсгээх:
сүүг тасалгааны температурт гэсгээх бөгөөд гэссэн даруйд хүүхдээ хооллоно. Хэрэв яаралтай гэсгээх
шаардлагатай бол халуун устай саванд хийж болно.
АНХААРУУЛГА: Хөхний сүүг богино долгионы зууханд халааснаар доторх ашигтай амин дэмүүд алдагдана.
Чухал мэдээлэл:
•
Гэсгээсэн, халаасан болон үлдэгдэл сүүг дахин хөлдөөж хэрэглэж болохгүй.
•
Угжхаасаа өмнө сүүтэй савыг сэгсрэх хэрэгтэй.
•
Хэрэв та өдөртөө хэд хэдэн удаа хөхний сүүг саах бол шинэ сүүг өмнө нь саасан сүүтэй нийлүүлж болно.
Үүний тулд шинээр саасан хөхний сүүгээ хөргөсний дараа өмнөх сүүн дээрээ нэмнэ.
•
Сүүг халаахдаа угжны тагийг авна (эс тэгвээс дэлбэрэх аюултай).
•
Сүүг удаан хугацаагаар хадгалах бол эх баригч эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.
Саасан сүүг халаахдаа nip
брэндийн хүүхдийн угж халаагчийг хэрэглээрэй. Халаахдаа хөхөлтийг угжнаас
®
салгана. Хүүхдийг угжхаасаа өмнө сүүний температурыг үргэлж шалгаж байх хэрэгтэй.
8 // ТААРЧ ТОХИРОХ
Хөхний гар саалтуур нь All-in-One системийн нэг
хэсэг бөгөөд саасан сүүг сав руу юүлэн хадгалах
боломжтой. Хүүхдээ хөхний сүүгээр угжихдаа
болон халаасан сүүг өгөхдөө хөхөлт болон
угжийг хооронд нь угсарч хэрэглэнэ.
Нэмэлтээр, саалтуурт цагаан өнгийн тохируулагч цагираг (9) дагалдана. Танд nip
амсартай угж байхгүй бол энэхүү адаптерийг хийж өргөн амсартай угжруу сүү хийх боломжтой.
MN
Хадгалах хугацаа
6-8 цаг
4 °C-ны хэмд 72 цаг
-18 °C-ны хэмд 6 сар
4 °C-ны хэмд 24 цаг
4 °C-ны хэмд 12 цаг
1.
2.
ALL IN
ONE
4.
3.
first moments өргөн
®
/ 59